@article{Khusel_2015, title={1945 ОНД БНМАУ-ААС ХЯТАД УЛСАД ҮЗҮҮЛСЭН ТУСЛАМЖ ТҮҮНИЙГ ҮНЭЛЭХ НЬ}, url={https://www.mongoliajol.info/index.php/JIS/article/view/394}, DOI={10.5564/jis.v0i2.394}, abstractNote={
XX зуунд Монгол Улс хоёр удаа том хэмжээний цэргийн армийг Өвөр Монголд илгээсэн юм. Эхний удаад 1913 онд1, дараагийн удаад 1945 онд илгээжээ. ЗХУ Японд дайн зарласан өдрийн маргааш нь буюу 8 дугаар сарын 10-нд БНМАУ ч бас Японд дайн зарласан тухайгаа мэдэгдэж, маршал Чойбалсан монгол цэргийг удирдан, ЗХУ-ын цэрэгтэй хамт Хятад Улсад нэвтэрсэн юм.

Энэ хооронд, 1920-иод он болон 30-аад оны эхэн үед ч БНМАУ нь Өвөр Монгол, өөрөөр хэлбэл Хятад Улсын хувьсгалыг дэмжиж тусалж байсан удаатай. Өвөр Монголын Ардын Хувьсгалт Нам (ӨМАХН) нь МАХН-ын тусламжтайгаар байгуулагдан, түүгээр ч барахгүй эхнээсээ л тус намын тусламжийг авч иржээ. ӨМАХН нь хэд хэдэн удаа өөрийн оюутнууд болон удирдах хүмүүсээ МАХН-ын төв сургуульд сургахаар явуулж байв. Тус намын гүйцэтгэх хороо нь 1927 онд Улаанбаатарт шилжсэн юм. Үүний зэрэгцээ Коминтерн болон ЗХУ-ын зөвшөөрөлд үндэслэн, БНМАУ нь улс төр, эдийн засаг, цэрэг армийн хувьд Фэн Юйсяны ардын армид тусалж, Улаанбаатар нь Хятадын Коммунист Нам (ХКН), ӨМАХН, Коминтерн, ЗХУКН-ыг хооронд нь холбох газрын нэг болов.

English Title: Peoples Republic of Mongolia’s assistance to China in 1945 and it’s evaluation

DOI: http://dx.doi.org/10.5564/jis.v0i2.394
}, number={2}, journal={Journal of International Studies}, author={Khusel, B}, year={2015}, month={Jan.} }