Inscription in Burgastai rock

Authors

  • Battulga Ts

DOI:

https://doi.org/10.5564/altaica.v20i1.4678

Keywords:

Burgastai rock, Inscription

Abstract

Бургастайн бичигт хадны бичээс

Баруун бүс нутаг, нэн ялангуяа Увс аймгийн нутаг дахь эртний түүх соёлын дурсгалыг бүс нутгийн хүрээнд цогц байдлаар судлах зорилгоор манай эрдэмтэд сүүлийн жилүүдэд үндэсний болон гадаадын судалгааны байгууллагатай хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, түүний үр дүнд багагүй судалгаа хийсэн байна. Тэдгээрээс Увс аймгийн Давст сумын нутагт орших Бургастайн бичигт хадны зураг дурсгалыг хэд хэдэн хээрийн шинжилгээ, судалгааны анги үзэж судалсан ажээ. Тухайлбал, 2016 онд ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэн, ОХУ-ын ШУА-ийн Эдийн соёлын түүхийн хүрээлэнтэй хамтарч Увс аймгийн Давст, Сагил, Түргэн, Тариалан, Ховд, Өмнөговь сумдын нутагт хайгуул судалгаа хийсэн бөгөөд тус судалгааны ажлын хүрээнд Увс аймгийн Давст сумын нутгаас руни бичгийн нэг мөр бичээс илрүүлсэн тухай тэмдэглэсэн байдаг. Судлаачид тайландаа “Эл дурсгалт газар нь Увс аймгийн Давст сумын нутагт, Боршоо-Хандгайтын олон улсын хилийн боомтоос баруун зүгт 7 км зайд дархан хилийн тусгай бүсэд оршино. Хадны зургийн дурсгал нь уулархаг бүс нутагт орших бөгөөд томоохон уулсын нарийн хөндийд орших баруунаас зүүн зүгт хошуулдан цуварсан ойролцоогоор хагас километр урт үргэлжлэх хадархаг толгодыг нэлэнхүйд нь хамран оршино. Хадны зургийн дийлэнх нь хүрэл зэвсгийн сүүл үед хиргисүүр ба буган хөшөөний соёлт эртний ард түмний үлдээсэн дурсгал байх бүрэн боломжтой байна. Хос морь хөллөсөн хоёр дугуйтай байлдааны тэрэг, буган хөшөөнөө элбэг дүрслэгддэг бугын загварчилсан дүрслэл, тамга тэмдэг, ан амьтад болон аж байдал, ан агнуурын сэдэвтэй зохиомжит дүрслэлүүд элбэг тохиолдох ажээ. Мөн эдгээр дүрслэлээс гадна нэг мөр руни бичгийн дурсгал хадгалагдан үлдсэн байна (Зур. 7-9)” (Эрдэнэ-Очир; Килуновская, 2016: 15) гэж дурджээ.

 

Abstract
11
PDF
6

Author Biography

Battulga Ts

профессор, доктор (Ph.D).

Downloads

Published

2024-12-30

How to Cite

Ts, B. (2024). Inscription in Burgastai rock. Altaica, 20(1), 17–26. https://doi.org/10.5564/altaica.v20i1.4678

Issue

Section

Articles